ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмыг номын сангийн өдөр тутмын үйлчилгээг зохицуулахад мөрдлөг болгоно.
1.2 Журмын зорилго нь сургалт судалгааны ажлыг дэмжих, оюутны бие дааж мэдлэг чадвар эзэмших, бүтээхэд туслах, номтой зөв харьцаж, номын сангийн үйл ажиллагааг зохицуулж, үйлчилгээг сайжруулах, номын сангийн дүрмийг хэрэгжүүлж хэвшүүлэхэд оршино.
1.3 Оюутныг номтой зөв харьцаж номын санд хичээллэж сургах
Хоёр. Уншигчдыг бүртгэх
2.1. Номын сангийн үнэмлэхтэй уншигчдад үйлчилнэ.
2.2. Тус сургуулийн багш, ажилтан, оюутнууд номын сангийн уншигчаар бүртгүүлэхэд дараах баримтыг бүрдүүлнэ.
- Иргэний болон оюутны үнэмлэх
- Товч анкет / анкетийг номын сангаас авч бөглөнө /
- 3х4 хэмжээтэй цээж зураг 1хувь / сүүлийн үеийн зураг /
- Картны үнэ 500 төгрөг
Гурав. Уншигчдад ном олгох журам:
- Уншлагын танхимаар, гэрээр нэг удаадаа нэг уншигчид 1-2 хүртэл ном олгоно
- Тогтмол хэвлэл, дипломын ажлыг зөвхөн танхимаар олгоно. Дипломын ажлыг авч гарах, хуулбарлахыг хориглоно.
- Гэрээр ном олгохдоо мэргэжлийн ном сурах бичгийг 1-2 хоног, хичээлээс гадуур унших номыг 1-4 хоногийн хугацаатай олгоно.
- Багш ажилтан нарт, оюутанд зориулагдсан мэргэжлийн ном сурах бичгийг гэрээр олгохгүй.
- Ховор буюу цөөн хувьтай ном, тухайн цаг үед эрэлт хэрэгцээ их байгаа мэргэжлийн сурах бичгийг гэрээр олгохгүй.
- Өөр уншигчийн картан дээр ном олгохгүй.
- Ном урсан, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд МУ-ын БСШУЯ-ны сайдын 2007.11.8-ны өдрийн 415-р тушаалын 4-р хавсралтаар батлагдсан " Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам"-ын дагуу хариуцлага хүлээнэ.
Дөрөв. Электрон номын уншлагын танхимаар үйлчлэх журам
- Тус сургуулийн багш, ажилтан, оюутнуудад уншигчийн үнэмлэхээр үйлчилнэ.
- Жил бүр хичээлийн жилийн эхэнд шинээр элссэн оюутнуудад электрон катологи ашиглаж сурах, хайлт хийх, электрон номыг унших сургалт явуулна.
- Электронномын сандуншигчид Дотоод сүлжээгээр/http://192.168.100.3, Интернетээсhttp://Lib.ubu.mn/хаягаар хандаж уншина .
- Электрон уншлагын танхимд МУ-ын хуулиуд, е-номууд, дипломын ажлууд, хичээлийн лекц,
е- фондын цахим номоор үйлчилнэ.
- CD, DVD материалыг зөвхөн Е уншлагын танхимд ашиглана.
- Уншигчид нь Е- уншлагын танхимын техник хэрэгсэл, эд хөрөнгөтэй болгоомжтой харьцах бөгөөд эвдрэл гэмтэл гаргавал хариуцлага хүлээнэ.
Тав. Үйлчлүүлэгчдийн мөрдөх журам
2.4.1.Уншигч нь номын сангаар үйлчлүүлэхдээ дараах заалтуудыг хэрэгжүүлнэ.
- Номын санч, туслах ажилтан, жижүүрийн тавьсан шаардлагыг биелүүлнэ.
- Номын санд хог хаях, гадуур хувцастай орох, утсаар ярих, бохь зажлах, чанга ярих, шуугих, тоглох, хүнсний зүйл авч орохыг хориглоно.
- Номон дээр зурж тэмдэглэх, хуудас нугалах, урах, номын санчийн зөвшөөрөлгүй номыг авч гарах, гэртээ авч явахыг хориглоно.
- Номын сангаас ном авахдаа номын санчийн дэргэд номын хуудсаа шалгаж байх, авсан номоо өөрийн биеэр шалгуулж буцаан өгөх
- Тогтмол хэвлэл сонин сэтгүүлийг авч гарахгүй, зөвшөөрөгдсөн танхимд сууж унших
- Уншигчид уншигчийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол номын санчид мэдэгдэж картаа хаалгаж дахин шинэ үнэмлэх авна.
- Сургуулиас шилжсэн,гарсан, төгссөн, картаа үрэгдүүлсэн, ээлжийн амралт авсан тохиолдолд номын сантай тооцоо хийж тойрох хуудас зуруулах үүрэг хүлээнэ.
Тайлбар: 1.Уншлагын танхимын номыг номын санчийн зөвшөөрлөөр 1-3 хоногийн хугацаатай гэрээр авч болно. Зөвшөөрөгдсөн хугацаанд нь багтааж
номоо буцааж өгөх шаардлагатай.
2. Буцаах хугацаа хэтэрвэл 1 номонд 1 хоногт 500 төгрөгийн торгууль
төлнө.
No comments:
Post a Comment