Blue Spinning Frozen Snowflake

Tuesday, December 16, 2014

Манай гаригийн хамгийн сайхан 15 номын сан
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Иймдээ ч дэлхий даяараа номыг эрт цагаас эхлэн дээдэлж номын сан байгуулж ирж. Дэлхийн том том номын сангууд өнөөдөр жинхэнэ урлагийн бүтээл, тансаг ордон, тухайн хот, их сургуулийн хүмүүс очих дуртай тансаг ордон нь болж байна. Манай гаригийн хамгийн тансаг сайхан 15 номын санг толилуулж байна. Харин манайх Улсын номын санд шинэ барилга барих юм гэсэн. Ямар барилга барьж номд дуртай иргэддээ яаж үйлчлэх юм бол.
  • 1
    Дублины их сургуулийн Тринити коллежийн номын сан
  • 2
    АНУ-ын Пенсильвани мужийн Лафайет коллежийн Кирби номын сан
  • 3
    АНУ-ын Пенсильвани мужийн Лафайет коллежийн Кирби номын сан
  • 4
    Вашингтоны Конгрессын номын сан. 1800 онд байгуулагдсан энэ номын сан АНУ-ын хамгийн эртний, үндэсний номын санд орно. Гурван байранд 22,19 сая ном байдгаараа дэлхийн том номын санд зүй ёсоор ордог.
  • 5
    Беларусийн Минскийн номын сан. 1922 онд байгуулсан энэ номын сан тус улсын хэвлэмэл эхийн хамгийн олон бүтээл бий
  • 6
    Минскийн номын сан өнөөдөр 22 давхар шинэ барилгатай болж 500 хүний унлагын танхим, 500 хүний хурлын заалтай болжээ
  • 7
    Михаил Виноградов, Виктор Крамаренкогийн загвараар бүтээсэн энэ номын сангийн барилга ромбон куба хэлбэртэй.
  • 8
    Швейцарийн гэгээн Галлын номын сан. Энэ номын санг гэгээн Галлын сүмийг үндэслэгч гэгээнтэн Отмар байгуулсан. Швейцарийн хамгийн эртний номын сан гэж хэлж болно.
  • 9
    Энэ номын санд YIII-XY зуунд хамаарах 2100 орчим гар бичмэл, 1650 анхны ном, хуучин хэвлэл бий. Номын санд нийтдээ 160 мянган боть ном байдаг.
  • 10
    Австри дахь Франц, Карлын нэрэмжит Грацкийн номын сангийн уншлагын танхим.
  • 11
    Калифорнийн их сургуулийн Гейзелийн номын сан. Сан Диего дахь Калифонийн их сургуулийн гол номын сангийн нэг.
  • 12
    Энэ номын сан хүн амын бичиг соёлд асар их хувь нэмэр оруулдаг.
  • 13
    Голландын Делфтийн техникийн их сургуулийн номын сан. Барилгыг нь “Mecanoo” товчооны зургаар 1997 онд их сургуулийн хашаанд барьсан. Дээврийг нь өвсөөр хучиж жинхэнэ байгалийн төрхөнд оруулсан гэж болно.
  • 14
    Барилга нь ган конус хэлбэртэй, нэг талаар газраас дээш тэмүүлсэн хэлбэртэй.
  • 15
    Хашаанд ороод харахад хана нь яг л шил толь шиг.
  • 16
    Стокгольмын номын сан. Шведийн уран барилгач Гуннар Асплундын загвараар барьсан энэ барилга тойрог хэлбэртэй. 1918 оноос бэлтгэж барилгын ажил 1924 онд эхлэн 1928 онд дууссан. Стокгольм дахь хамгийн тансаг барилгын нэг.
  • 17
    Египетийн Александринагийн номын сан.
  • 18
    Александринагийн номын сан бол газар дундын тэнгисийн гол номын сан, соёлын төв.
  • 19
    Александринагийн номын сан бол эртний үүх түүхийг сэргээн санаж уншиж болох гол газар.
  • 20
    Лондонгийн Британийн музей дэх уншлагын танхим. Энэ танхим музейн Их ордонд байдаг.
  • 21
    1997 онд номын сан Сент-Панкрас дахь шинэ байранд нүүж орсон ч уншлагын танхим нь музей дотроо үлдсэн юм.
  • 22
    Болгарын Софийн номын сан.
  • 23
    АНУ-ын Вашингтон мужийн Сиэтлийн номын сан. Номын сангийн барилгыг 2004 оны тавдугаар сард 11 давхар барилгыг ган, шилээр бүрхсэн.
  • 24
    Сиэтлийн номын сан нийтдээ 34 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж 1,4 сая ном, бусад материалтай. Номын сан 143 машины зогсоол, 400 компьютертэй. Анхны жилд нь л гэхэд энэ номын санд хоёр сая хүн ирсэн байдаг.
  • 25
    Португалийн Коимбрийн их сургуулийн Жуанины номын сан.
  • 26
    Жуанины номын санг 18 дугаар зуунд Португалийн V Жуани хааны үед байгуулсан.
  • 27
    Жуанины номын сан их сургуулийнхаа дээд талд, цамхгийн зэргэлдээ оршино.
  • 28
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан.
  • 29
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан.
  • 30
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан. 

No comments:

Post a Comment