Дэлхийн хамгийн гайхамшигтай 10 гүүр
Дэлхийн хамгийн анхаарал татахуйц дэд бүтцийн томоохон хэсэг нь гүүр билээ. Зам тээврийн хүндтэй үүргийг гүйцэтгэхээс гадна уран барилгын гайхамшгийг хослуулж чадсан дэлхийн хамгийн алдартай 10 гүүрийг танилцуулж байна.

1. Их Британы өнхөрдөг гүүр
Лондонд байрладаг өнхөрдөг гүүрийг 2004 онд ашиглалтад оруулжээ. 12 метрийн урттай энэ гүүр баасан гараг бүрийн үдээр нээгддэг байна.

2. Нэелийн гүүр
АНУ-ын Майне муж улсад байрлах гүүрийг 2008 оны 11-р сард ашиглалтад оруулжээ.

3. Хендерсоны давалгаа
Хендерсоны давалгаа гүүр нь Сингапурын явган зорчигчдын хамгийн өндөр гүүр юм. Энэ гайхамшигт байгууламж 35 метрийн өндөртэй.

4. Жускелино Кубитсчекийн гүүр
2002 онд ашиглалтад орсон Бразилийн гайхамшигт гүүр Параноа нуурыг үзэх хамгийн сайхан газар юм.

5. Оливериа гүүр
Бразилийн бас нэгэн гайхамшиг бол таталган утас бүхий Оливериа гүүр юм. Пинхейрос голын дээгүүр барьсан энэ гүүрийг 2008 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 138 метрийн өндөртэй.

6. Миллау Виадукт
Францын Миллау Виадукт цахилгаан таталган утаст гүүр нь 2004 онд нээгдсэн бөгөөд Өмнөд Францын Тарн голыг чимсэн хамгийн сайхан байгууламж болжээ.

7. Густаве Флаубертын гүүр
Францын бас нэгэн гайхамшиг болсон 86 метрийн өндөртэй энэ гүүр Европийн хамгийн өндөр гүүр гэгддэг.

8. Лангкави гүүр
Малайзын тэнгэр баганадсан энэ гүүр далайн түвшнээс дээш 609 метрт байрладаг. Жуулчид 120 метр урт гүүрээр цахилгаан машин унан аялдаг байна.

9. Ханжоу булангийн гүүр
2008 онд ашиглалтад орсон Хятадын энэ гүүр далайг гаталсан дэлхийн хамгийн урт гүүр аж. 36 км-ийн урттай энэ гүүр Шанхай болон Нинбогийн 120 км-ийн зайг хэмнэж, эдийн засгийн өндөр ач холбогдлыг бий болгожээ.

10. Эресунн гүүр
Эресунны хоолойг давж Швед, Данийг холбодог энэ гүүр дэлхийн хамгийн урт төмөр гүүр юм. 7700 метрийн урттай.

No comments:
Post a Comment