Blue Spinning Frozen Snowflake

Танилцуулга

НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
"Улаанааатар их сургууль"

МАНАЙ НОМЫН САН НЬ: одоогоор дарга, эрхлэгч, номын санч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40000 орчим номтой, 360 суудал бүхий уншлагын танхимтай.














Номын сан - мэдээллийн төв нь тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний мэдээллийн арвин баялаг нөөц бүхий түшиц газар болгон,багш эрдэм шинжилгээний ажилтан, суралцагч, оюутан бүр шинжлэх ухааны чиглэл бүрээр мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой өргөн хүрээтэй мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлж ажиллаж байна.


НОМЫН САНГИЙН БАЙРШИЛ, ФОНДЫН БҮТЭЦ, ЦАГИЙН ХУВААРЬ:

Сургуулийн өргөтгөлийн 4 давхарт 401,402 тоотод байрладаг.

Манай номын сангийн фондод:

Гадаад номын фонд: Англи хэл дээр - 5888, Солонгос хэл дээр - 9000 орчим номтой,орос хэл дээр 500 орчим, япон хэл дээр - 60 гаруй номтой.


Монгол номын фонд: 

  • Хүмүүнлэгийн салбарын ном - 5026
  • Эдийн засгийн салбарын ном - 2957
  • Инженерийн салбарын ном - 1730
  • Хуулийн салбарын ном - 7460
  • Сувилахуйн салбарын ном - 1942
  • Ерөнхий эрдмийн салбарын ном - 5921

Эрдэм шинжилгээний бүтээл: Бакалаврын диплом 724, мастерийн диплом 211 

Даваагаас - Баасанд 08,00 - 21,00 хүртэл ажилладаг.
Баямба , Нямд амарна.
Жич: Улирлын шалгалтын үеэр уртасгасан цагаар ажиллана. 

Уншигчдад хэрэгцээт мэдээлэл олж авахад нь дөхөм болох үүднээс мэдээлэлийн самбар ажиллуулан шинэ номын мэдээлэл, тогтмол хэвлэлийн тойм, номын сангийн дүрэм журам, шинээр ирсэн номын жагсаалт зэргийг танилцуулж шинэ номын үзэсгэлэнг тогтмол гаргадаг.


МНСК-аас мэдээлэл авч сайтуудын хаягуудыг багш нарт мэйл хаягаар түгээж мэдээ мэдээлэл болон гадаадын тогтмол хэвлэл, ном сурах бичиг, эрдэмтдийн лекцтэй танилцах өргөн боломж нээлттэй байдаг. 

Манай үйлчилгээ :
  • Уншлагын танхимаар 
  • Гэрээр ном олгох 
  • Гадаад номын чөлөөт сонголт 
  • Лавлагаа өгөх 
  • Ном зүйн мэдээлэл
  • Ном солилцоо 
  • Шинэ номын үзэсгэлэн 
  • Электрон каталог, ном

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим: Монгол хэл дээрхи 100 нэр төрлийн, гадаад хэл дээрхи 69 нэр төрлийн сонин сэтгүүлүүдээр үйлчилгээ үзүүлж байна.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМААС: 

- Сургуулийн номын сангийн сан хөмрөг нь түүх, соёлын өв, оюуны өмч учир түүнийг хамгаалах, арвижуулах, зөв зохистой хайр гамтай, цэвэр нямбай ашиглах нь уншигч бүрийн заавал биелүүлэх үүрэг гэж үзэж ийм шаардлагыг номын санч тавина. 

- Шинээр уншигчийн үнэмлэх нээлгэхэд оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, 1% зураг, хураамж, анкет бөглөнө. 

- Уншигч авсан ном зохиолоо тогтоосон хугацаанд буцааж хураалгах үүрэгтэй. Уншигч нь ном, хэвлэлийн материалыг буцааж өгөхдөө хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлбэл торгууль ноогдуулах ба алдааг удаа дараа гаргавал уншигчийн эрхийг 1-3 сарын хугацаагаар хасна.

- Эрдэм шинжилгээний фондын номноос бусад гэрээр олгох 6-аас дээш номыг 3 хоногоор олгоно.

- Эрдэм шинжилгээний фондын бакалавр, мастерийн дипломууд, судалгааны материалуудыг хоногоор гаргахгүй сууж үйлчлүүлнэ. 

- Уншлагын танхимд дуу чимээ гаргах, хог хаях, юм идэх, утсаар ярихыг хориглоно.

НОМЫН САНГИЙН liB4U ПРОГРАММААС ХАЙЛТ ХИЙХ ЗӨВЛӨМЖӨӨС:

www.Lib.ubu.mnхаягаар ороод электрон каталогт хайлт хийнэ .

Электрон каталогт хайлт хийж өөрт хэрэгтэй байгаа номоо олохын тулд энэ хуудасны дээд талд байрлах "хайх" гэсэн цонхонд олох гэж байгаа зүйлээ бичнэ. Энэ нь номын нэрийн нэг хэсэг эсвэл зохиогчийн нэр ч юм уу, түлхүүр үгээр хайлт хийж болно.

Жишээ нь: танд маркетингийн ном хэрэгтэй байвал зүгээр "маркетинг" гэж бичихэд болно. Тэгээд (Enter) товчийг дарах буюу цонхны ард байрлах "хайх" товчийг дарах хэрэгтэй. Таны хайлтанд тохирох номнуудын жагсаалт гарч ирэх болно. 

Энэ жагсаалтын дээд талд "хайлтын үр дүн" гэсэн бичигний ард талд нийтдээ хэдэн ном олдсон, түүнээс хэдийг нь дэлгэцэнд харуулж байгаа талаарх мэдээлэл байдаг. Хайлтын үр дүнд олдсон номын жагсаалт нь авар арваараа хуудас болсон байдаг бөгөөд эхний хуудас нь харагдаж байх болно. 

Олон хуудас жагсаалт байгаа тохиолдолд хуусадны доод талд "дараагийн хуудас" гэсэн бичиг байх болно. Энэ бичгийг дарж дараа дараагийн хуудас руу орж болно. Мөн хуудасны дээр байрлах "өмнөх хуудас" гэсэн бичгийг дарж өмнөх хуудаснууд руу шилжиж болно. 

Сонгосон номын нэр дээр сумаа байрлуулж "Enter" дарахад тухайн номын дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. 

Доорхи хаягуудаар: www.Lib.ubu.mn хаягаар ороод электрон каталогт хайлт хийх болон цахим ном унших боломжтой. Улаанбаатар их сургууль - Номын санfecbook,ubulibrary месенжер бидэнтэй холбогдож болно.


АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САН
     



















АШУҮИС-ийн Анагаах Ухааны Төв Номын Сан
       Анагаах Ухааны Төв Номын Сан (АУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол улсын анагаах ухааны салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны чиглэлийн төв номын сан юм
Үйл ажиллагааны үндсэн чиглэл : Анагах ухааны төв номын сан нь эрдэмтэн доктор, профессор, эрдэм шинжилгээний ажилтан,багш, эмч, оюутнуудад
-       Анагаахын шинжлэх ухааны мэдээллийг түгээх
-       Оюутны суралцах тав тухтай орчинг бүрдүүлэх
-       Эрдэм шинжилгээ судалгааны ажилд мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх
Цаашдын зорилт :
-       Номын сангийн ая тухтай орчинг бүрдүүлэх
-       Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх
-       Цахим мэдээллийн сан бүрдүүлэх
-       Техник технилогид суурилсан номын сангийн үйлчилгээ
-       Хүний нөөцийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх
Бүтэц бүрэлдэхүүн:
      АУТНС нь 4 салбар номын сантай 22 номын санч, 2 мэдээлэл технологийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 
                Э.Оюунгэрэл    АУТНС-ийн захирал
                Д. Даваамандах    Ахлах номын санч
                Т. Лувсанням    Ном зүйч, гадаад номын фондоч
                З.Баярцэнгэл    Програмист
                Л.Тунгалагтамир   Сүлжээний инженер
                Ж.Хандсүрэн    Уншлагын танхимын номын санч
                Д.Гаваа              Сурах бичгийн фондын номын санч
                С.Мөнхцэцэг    Үндсэн фондын номын санч
                Н.Солонго          Уншлагын танхимын номын санч
                Н.Бадмаа            Уншлагын танхимын номын санч
                Н.Буяндэлгэр   Тогтмол хэвлэлийн номын санч
                Н.Баярмаа          Тогтмол хэвлэлийн номын санч
Сувилахуйн сургуулийн номын сан
                Л.Оюунтуяа       Ахлах номын санч
                Б.Отгончимэг   номын сан,интернет
                Т.Оюунханд      Уншлагын номын санч
Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн номын сан
                Т.Анхцэцэг         Эрхлэгч
                Х.Ганчимэг         Номын санч
                Д.Түвшжаргал  Номын санч
Дорноговь аймаг дахь салбар сургуулийн номын сан
                А.Баярмаа          Эрхлэгч
                Б.Алтан-Од        Номын санч
                Г.Тунгалаг           Номын санч
                Д.Долгормаа    Номын санч
Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн номын сан
                Д.Оюунцэцэг    Эрхлэгч
                Г.Эрдэнэчимэг Номын санч
                Д.Ариунаа         Номын санч
Номын сангийн нөөц, багтаамж /суудлын тоо, ном сурах бичгийн тоо/







No comments:

Post a Comment