Blue Spinning Frozen Snowflake

Tuesday, December 16, 2014

2014 бол технологийн ирээдүй гэдгийг батлах 22 зураг
Улиран одож буй 2014 он хүн төрөлхтний хувьд сайн муу олон зүйлс, үйл явдал, агшин хормуудаар дүүрэн байсан. Тэрхүү олон олон зүйлсийн дундаас техник технологийн асар хурдацтай хөгжил, технологийн ертөнцтэй холбоотой мэдээллийг энэ удаад онцолж байна. Хэдхэн хоногийн дараа биднээс алслан одох 2014 он маань урьд хожид бодож төсөөлж байгаагүй, санаанд багтамгүй технологийн эриний эхлэл гэдгийг баталсан дараах зургууд технологийн хөгжил ямар хол явсныг харуулж байгаа юм.
 1. Шууд орчуулдаг апп

2. Паркинсоны өвчтэй хүмүүст хоол идэхэд нь тусалдаг тогтворжуулагч халбага

 3. Ice Cream апп дээрх голограмм 

4. Метроны буудал дээрх хөдөлгөөнт сурталчилгаа 

5. Ном авахыг хүссэн хүмүүс QR кодоо уншуулж үйлчлүүлдэг дижитал номын сан

 6. Сансрын нисгэгчид задгай сансарт өөрийнхөө зургийг авч байна.

 7. Бүгд ногоон дэлгэцэн дээр хийгддэг болжээ.

 8. Угаалгын өрөөний цоожлох үед харагдахаа больдог шилэн хаалга

 9. Хувьсал

 10. Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны хаалга 

11. Эрдэмтэд хүний ой санамж, дурсамжаас бичлэг бүтээж байна.



 12. Роботууд жилээс жилд улам бүр бодитой болж байна.

 13. Бид бүгд ингэх дуртай болжээ. 

14. Нэвт гэрэлтэж харагддаг машин бүтээгдэж байгаа. 

15. Энэ жил нээсэн гаригуудыг өмнөх 20 жилд нээсэн гаригуудтай харьцуулбал 

 16. Бионик гар

 17. Бионик гар 

18. Ухаалаг хогийн сав 

19. Хотуудын хөгжил санаанд багтамгүй хурдаар явагдаж байна. 1987 оны болон өнөөгийн Шанхай хот


20. Oculus Rift дуулга 3D дүрслэлд ашиглагдаж байна. 

21. Ямар ч шингэн зүйлд нордоггүй химийн элемент 

22. Энэ бүгд одоо бидний халаасанд багтдаг болжээ. 


Дэлхийн хамгийн гайхамшигтай 10 гүүр


Дэлхийн хамгийн анхаарал татахуйц дэд бүтцийн томоохон хэсэг нь гүүр билээ. Зам тээврийн хүндтэй үүргийг гүйцэтгэхээс гадна уран барилгын гайхамшгийг хослуулж чадсан дэлхийн хамгийн алдартай 10 гүүрийг танилцуулж байна. 

1
1.    Их Британы өнхөрдөг гүүр
Лондонд байрладаг өнхөрдөг гүүрийг 2004 онд ашиглалтад оруулжээ. 12 метрийн урттай энэ гүүр баасан гараг бүрийн үдээр нээгддэг байна. 

1
2.    Нэелийн гүүр
АНУ-ын Майне муж улсад байрлах гүүрийг 2008 оны 11-р сард ашиглалтад оруулжээ. 

1
3.    Хендерсоны давалгаа
Хендерсоны давалгаа гүүр нь Сингапурын явган зорчигчдын хамгийн өндөр гүүр юм. Энэ гайхамшигт байгууламж 35 метрийн өндөртэй. 

1
4.    Жускелино Кубитсчекийн гүүр
2002 онд ашиглалтад орсон Бразилийн гайхамшигт гүүр Параноа нуурыг үзэх хамгийн сайхан газар юм. 

1
5.    Оливериа гүүр
Бразилийн бас нэгэн гайхамшиг бол таталган утас бүхий Оливериа гүүр юм. Пинхейрос голын дээгүүр барьсан энэ гүүрийг 2008 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 138 метрийн өндөртэй. 

1
6.    Миллау Виадукт
Францын Миллау Виадукт цахилгаан таталган утаст гүүр нь 2004 онд нээгдсэн бөгөөд Өмнөд Францын Тарн голыг чимсэн хамгийн сайхан байгууламж болжээ. 

1
7.    Густаве Флаубертын гүүр
Францын бас нэгэн гайхамшиг болсон 86 метрийн өндөртэй энэ гүүр Европийн хамгийн өндөр гүүр гэгддэг. 

1
8.    Лангкави гүүр
Малайзын тэнгэр баганадсан энэ гүүр далайн түвшнээс дээш 609 метрт байрладаг. Жуулчид 120 метр урт гүүрээр цахилгаан машин унан аялдаг байна. 

1
9.     Ханжоу булангийн гүүр
2008 онд ашиглалтад орсон Хятадын энэ гүүр далайг гаталсан дэлхийн хамгийн урт гүүр аж. 36 км-ийн урттай энэ гүүр Шанхай болон Нинбогийн 120 км-ийн зайг хэмнэж, эдийн засгийн өндөр ач холбогдлыг бий болгожээ.

1
10.    Эресунн гүүр
Эресунны хоолойг давж Швед, Данийг холбодог энэ гүүр дэлхийн хамгийн урт төмөр гүүр юм. 7700 метрийн урттай. 

Дэлхийн хамгийн үнэтэй таван ном
2014 оны 12 сарын 16

“Улисс” Жеймс Жойс 460500 ам.доллар

Алдарт “Улисс” романы анхны хэвлэмэл ном бол номын худалдаачид болоод цуглуулагчдын дунд 20 дугаар зууны эхний хагасаас эхлээд л нүдний гэм болж, асар их үнэтэй бүтээлийн тоонд орох болсон билээ.  Чухам яагаад ийм ховор бас үнэд хүрэх болов оо гэхээр  Парисын “Shakespeare and Company” 1922 онд энэхүү романыг ердөө 100-150 ширхэгийг голландын хамгийн үнэтэй цаасан дээр хэвлэсэн гэсэн баримт байдаг. Жойс эхний бүтээлээ хоёрхон хувь бичсэн ч гэдэг.  2002 оны аравдугаар сард Christie"s-ийн дуудлага худалдаагаар  1922 онд хэвлэх үйлдвэрийн эзэн Генри Кайзертад хэмээн хаягласан хувийг нь борлуулсан юм. Өмнө нь ном бол дуудлага худалдаагаар хамгийн өндөртөө 300 мянган ам.долларт хүрч байсан бол энэ удаад 460 мянга 500 ам.долларт хүрэв.


“Нар манддагаараа мандана” Эрнест Хэмингуэй-366400 ам.доллар

Эрнест Хэмингуэй зохиолын нэгэн оргил болсон “Нар манддагаараа мандана “ бол хэвлэх үйлдвэрийн хувьд дөнгөж зохиол бүтээлийн захаас шүүрч буй эхлэн бичигчийн анхны зохиол л байсан гэдэг. Scribner’s үйлдвэрийн 1926 онд хэвлэсэн энэхүү ном 2004 онд  Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 366400 ам.доллараар үнэлэгдсэн байдаг. Чухам яагаад ийм өндөр үнэд хүрэх болов оо гэхээр  нэгдүгээрт энэхүү ном маш цэвэрхэн хадгалагдсан аж. Түүнээс гадна зохиолчийн өөрийнх нь гарын үсэг номын хавтасны дотор хуудсанд байдаг юм.  Энэхүү номыг эмч Дон Карлос Гаффидад хэмээн хаяглан бүхэл бүтэн 20 нүүрийг түүнд зориулан бичсэн захидлаар дүүргэсэн аж.


“Зам дээр” Жек Керуака-185500 ам.доллар

Керуак бол адал явдалт зохиолын төрлийн зохиолчдын томоохон төлөөлөгч юм. Түүний “ Зам дээр” роман нь тулаант зохиолд дурлагсдын хувьд жинхэнэ хит зохиол байлаа. Сүүлийн гучин жилийн хугацаанд энэхүү зохиолын 1957 онд хэвлэсэн хамгийн эхний хувилбар ердөө дөрөвхөн ширхэг л үзэгдсэн юм.  2012 оны аравдугаар сард Нью-Йоркийн  дуудлага худалдааны үеэр нэгэн ном нь 185500 ам.долларт хүрсэн юм. Жойс Жонсонд зориулан бэлэглэсэн энэхүү ном нь зохиолчийн өөрийнх нь тамгатай гэнэ.


“Аугаа Гэтсби” Фрэнсис Скот Фитцжеральд -84000 ам.доллар

Зөвхөн Фитцжеральдын гэлтгүй бүх Америкийн уран зохиолын түүхэн дэх ХХ зууны аугаа бүтээл бол энэ ном юм. Charles Scribner"s Sons хэвлэх үйлдвэрт хэвлэсэн анхны хувилбар нь  манай зууныг хүртэл маш сайн хадгалагдсан номын тоонд зүй ёсоор ордог билээ.  Тиймээс энэхүү ном нь олон удаа дуудлага худалдааны ширээн дээр гарч ирсэн байдаг. 2007 оны Лондонгийн дуудлага худалдаагаар 84000 ам.доллараар борлуулсан аж. Анхны номын хувьд хавтасны дизайн нь хамгийн их анхаарал татаж байсан гэдэг.


“Гантиган савдаг” Уильям Фолкнер-95600 ам.доллар

Фолкнер бол ХХ зууны үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч. Гэхдээ түүний анхны ном нь шүлгийг түүвэр байсан гэдэг. Бостоны жижигхэн үйлдвэрт 1924 онд хэвлэгдсэн “Гантиган савдаг” ном нь зохиолчийн санхүүгийн боломжоос шалтгаалан 500 ширхэг л хэвлэгджээ.  Гэвч энэ зохиолын талаар уран зохиол судлаачид  Фолкнерийг нэрд гарсан цагаас эхлэн ярьсан байдаг.  Зохиолчийн эцэг эхийн гарын үсэгтэй энэхүү номын анхны хувилбар 2002 онд дуулдлага худалдаанд орж 95600 ам.долларт хүрсэн байдаг.
Дэлхийн хамгийн том номнууд
Уран зохиолд дурлагсад зөвхөн зохиолын өгүүлэмжид бус тухайн номын этгээд чамин дизайн, гаднах төрхөд онцгойлон анхаарсаар ирсэн. Үүний тод жишээ нь үлэмж биет номууд.

Дэлхийн хамгийн том номууд хаанахын, хэнийх гэдгийг сонирхуулъя.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том номд 2004 онд Оросын “Ин” хэвлэлийн газраас гаргасан “Багачуудад зориулсан хамгийн том ном” тооцогддог. Энэхүү үлэмж биет ном нь зургаан метр урт, гурван метр өргөн, 492 кг жинтэй. Ном нь Оросын алдарт зохиолч Сергей Михалков, Владимир Степанов, Сергей Еремеев, Андрей Тюняев нарын 12 шүлгийг зурагжуулан нийтэлсэн агуулгатай. Аварга том номыг гадаа, задгай талбайд бүтээсэн байна.

Харин хамгийн зузаан ном Лондон хотноо бий. Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн, өмнөх өрсөлдөгчөө хол хаясан энэхүү ном нь Агата Кристигийн “Хатагтай Марплын тухай” номын бүх түүврийн нэгдэл юм. Уг ном нь 4032 хуудастай, найман кг гаруй жинтэй мөртлөө ердөө 322 см-ийн өргөнтэй.

Дэлхийн хамгийн том толь бичиг бол “Deutsches Warterbuch”. Энэхүү толь бичгийг бүтээх ажлыг Якоб, Вильгельм Гримм нар 1854 онд эхлүүлсэн бөгөөд харин тэдний шавь нар нь 1971 онд дуусгасан байна. Толь бичиг 35.519 хуудастай. Хүн төрөлхтний түүхэнд цаасаар бүтээсэн хамгийн том нэвтэрхий толь Хятад Улсад байдаг. “Хятадын аугаа нэвтэрхий толь” хэмээн хөрвүүлэгдэх эл ном 11 мянган ботиос бүрддэг гээд бод доо.

Хамгийн том инээдмийн жанр бүхий номыг 2011 онд Франц улсад хэвлүүлжээ. Энэхүү номыг 11 зохиолч, 111 дизайнерийн хамтарсан баг эвхэгддэг хэлбэрээр бүтээсэн бөгөөд номын нийт урт нэг км болсон бол 800 кг цаас зориулсан аж.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв
Манай гаригийн хамгийн сайхан 15 номын сан
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Иймдээ ч дэлхий даяараа номыг эрт цагаас эхлэн дээдэлж номын сан байгуулж ирж. Дэлхийн том том номын сангууд өнөөдөр жинхэнэ урлагийн бүтээл, тансаг ордон, тухайн хот, их сургуулийн хүмүүс очих дуртай тансаг ордон нь болж байна. Манай гаригийн хамгийн тансаг сайхан 15 номын санг толилуулж байна. Харин манайх Улсын номын санд шинэ барилга барих юм гэсэн. Ямар барилга барьж номд дуртай иргэддээ яаж үйлчлэх юм бол.
  • 1
    Дублины их сургуулийн Тринити коллежийн номын сан
  • 2
    АНУ-ын Пенсильвани мужийн Лафайет коллежийн Кирби номын сан
  • 3
    АНУ-ын Пенсильвани мужийн Лафайет коллежийн Кирби номын сан
  • 4
    Вашингтоны Конгрессын номын сан. 1800 онд байгуулагдсан энэ номын сан АНУ-ын хамгийн эртний, үндэсний номын санд орно. Гурван байранд 22,19 сая ном байдгаараа дэлхийн том номын санд зүй ёсоор ордог.
  • 5
    Беларусийн Минскийн номын сан. 1922 онд байгуулсан энэ номын сан тус улсын хэвлэмэл эхийн хамгийн олон бүтээл бий
  • 6
    Минскийн номын сан өнөөдөр 22 давхар шинэ барилгатай болж 500 хүний унлагын танхим, 500 хүний хурлын заалтай болжээ
  • 7
    Михаил Виноградов, Виктор Крамаренкогийн загвараар бүтээсэн энэ номын сангийн барилга ромбон куба хэлбэртэй.
  • 8
    Швейцарийн гэгээн Галлын номын сан. Энэ номын санг гэгээн Галлын сүмийг үндэслэгч гэгээнтэн Отмар байгуулсан. Швейцарийн хамгийн эртний номын сан гэж хэлж болно.
  • 9
    Энэ номын санд YIII-XY зуунд хамаарах 2100 орчим гар бичмэл, 1650 анхны ном, хуучин хэвлэл бий. Номын санд нийтдээ 160 мянган боть ном байдаг.
  • 10
    Австри дахь Франц, Карлын нэрэмжит Грацкийн номын сангийн уншлагын танхим.
  • 11
    Калифорнийн их сургуулийн Гейзелийн номын сан. Сан Диего дахь Калифонийн их сургуулийн гол номын сангийн нэг.
  • 12
    Энэ номын сан хүн амын бичиг соёлд асар их хувь нэмэр оруулдаг.
  • 13
    Голландын Делфтийн техникийн их сургуулийн номын сан. Барилгыг нь “Mecanoo” товчооны зургаар 1997 онд их сургуулийн хашаанд барьсан. Дээврийг нь өвсөөр хучиж жинхэнэ байгалийн төрхөнд оруулсан гэж болно.
  • 14
    Барилга нь ган конус хэлбэртэй, нэг талаар газраас дээш тэмүүлсэн хэлбэртэй.
  • 15
    Хашаанд ороод харахад хана нь яг л шил толь шиг.
  • 16
    Стокгольмын номын сан. Шведийн уран барилгач Гуннар Асплундын загвараар барьсан энэ барилга тойрог хэлбэртэй. 1918 оноос бэлтгэж барилгын ажил 1924 онд эхлэн 1928 онд дууссан. Стокгольм дахь хамгийн тансаг барилгын нэг.
  • 17
    Египетийн Александринагийн номын сан.
  • 18
    Александринагийн номын сан бол газар дундын тэнгисийн гол номын сан, соёлын төв.
  • 19
    Александринагийн номын сан бол эртний үүх түүхийг сэргээн санаж уншиж болох гол газар.
  • 20
    Лондонгийн Британийн музей дэх уншлагын танхим. Энэ танхим музейн Их ордонд байдаг.
  • 21
    1997 онд номын сан Сент-Панкрас дахь шинэ байранд нүүж орсон ч уншлагын танхим нь музей дотроо үлдсэн юм.
  • 22
    Болгарын Софийн номын сан.
  • 23
    АНУ-ын Вашингтон мужийн Сиэтлийн номын сан. Номын сангийн барилгыг 2004 оны тавдугаар сард 11 давхар барилгыг ган, шилээр бүрхсэн.
  • 24
    Сиэтлийн номын сан нийтдээ 34 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж 1,4 сая ном, бусад материалтай. Номын сан 143 машины зогсоол, 400 компьютертэй. Анхны жилд нь л гэхэд энэ номын санд хоёр сая хүн ирсэн байдаг.
  • 25
    Португалийн Коимбрийн их сургуулийн Жуанины номын сан.
  • 26
    Жуанины номын санг 18 дугаар зуунд Португалийн V Жуани хааны үед байгуулсан.
  • 27
    Жуанины номын сан их сургуулийнхаа дээд талд, цамхгийн зэргэлдээ оршино.
  • 28
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан.
  • 29
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан.
  • 30
    Канад. Британийн Колумби. Ванкуверийн нийтийн номын сан.